“Питрам” системийн найдвартай ажиллагаанд 4G сүлжээний төхөөрөмж ашигланa

     Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд Ил уурхайн 7, 9 дүгээр цамхагт GSM буюу 4G сүлжээний хоёр ширхэг  төхөөрөмж суурилуулж байна. Ингэснээр, уулын ажлын удирдлага, хяналтын “Питрам” системийн утасгүй сүлжээний сигналыг сайжруулж, найдвартай ажиллагааг хангах юм. Утасгүй сүлжээ ашиглах үед “Питрам” систем нь мэдээллээ алдах, сигнал уурхайг бүрэн гүйцэд бүрхэж хүрэлцэхгүйгээс зарим газарт мэдээлэл тасрах зэрэг хүндрэлүүд гардаг байсныг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас судалж эхэлжээ. Үүний үр дүнд 4G сүлжээний технологи ашиглан, мэдээллийн хоцрогдлыг арилгах боломжтойг тогтоож, Мобиком корпорацийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэж байна.