“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Иргэний нийгмийн үндэсний чуулган”-ыг ирэх сарын 1-2-нд зохион байгуулна. Чуулган нь боловсролын сэдвийн хүрээнд явагддаг ч энэ жил “Чанар, санхүүжилт, хариуцлага” гэсэн гурван асуудлыг голлох юм байна.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, өөрийн удирдлагын байгууллагын туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эргэх хариуцлагын хүрээнд иргэдийн бүтээлч хамтын оролцооны талаарх туршлагыг хуваалцаж, боловсролын талаар иргэний нийгмийн байр суурийг хэлэлцэн батлах гэнэ. Чуулга уулзалт сонирхсон иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах юм.