ОБЕГ: Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 уулчны долоогийнх нь цогцос олдлоо

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

Эрэн хайх аврах ажиллагаа өнөө өглөө 06.20 цагт эхэлжээ. Ингээд 11.15 минутад уулын зүүн зүгээс нэг хүний цогцос, 11.45 цагт гурав дахь хүний цогцос, 12.07 цагт 4, 5 дахь иргэний цогцос, 14.20 цагт зургаа дахь иргэний цогцос, хамгийн сүүлд 15.15 цагт 7 дахь иргэний цогцсыг тус тус олсон байна. Нас барсан уулчдын цогцсыг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олжээ.

Энэ удаагийн авиралтад 27 хүн хамрагдсан бөгөөд нуранги үүсэхээс өмнө нь 10 уулчин нь бууж иржээ. 

Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай, эрлийн ажиллагаа үргэлжилж байна гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлжээ.