НИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дууслаа

2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дууслаа. Бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн ИТХ-д МАН-ын 34, АН-ын 11 төлөөлөгч ажилласан юм.

Нийслэлийн ИТХ бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа ингэж дүгнэжээ. 

  • Агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан.
  • УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан.
  • Налайх, Сонсголонгийн зам, Олимпийн шинэ гүүр барьсан
  • 77 цэцэрлэг, 33 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 12 цогцолбор ашиглалтад оруулсан. 
  • Эмнэлгийн долоон барилга барьсан.
  • 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан.
  • Иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичиг баталсан.
  • Морингийн даваа орчимд 2030 он хүртэл 5000-10000 гэр бүл суурьших бүс хөгжүүлэх төсөл эхэлсэн.
  • 514 айлын газар чөлөөлж, 6613 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
  • 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан.
  • Энэ онд 2052 айлын орон сууц ашиглалтад оруулна.
  • Нэг төвт хотоос олон төвт хот болж, зохисгүй төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Гэр хорооллын бүсэд зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Нийслэлийн ИТХ-ын шинэ бүрэлдэхүүнийг ирэх сарын 15-нд сонгох билээ.