БНХАУ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийлжээ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд хийсэн анхан шатны үнэлгээг БНХАУ-ын Худалдааны яам хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ зээлийн эргэн төлөлт хийх бүрэн боломжтой, эдийн засийн хувьд Монгол Улсад үр ашигтай төсөл гэдэгт санал нэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтыг гүйцэтгэх компанид ямар босго шалгуур тавих тухай саналаа Хятадын талд ирүүлэхийг хүсчээ.

Одоо манай талаас дараах ажлуудыг хийх юм байна. Үүнд;

  1. Төслийн барилгын техникийн төлөвлөгөөг нарийвчлан сайжруулах,
  2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчээр баруун бүсийг хангах, илүү гарсан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх нарийвчилсан тооцоолол гаргах,
  3. Барилгын ажлыг гүйцэтгэх хугацааг илүү тодорхой болгох,
  4. Монголын талаас санхүүжүүлэх 5 хувийн санхүүжилтийн төлөвлөгөөг тодорхой гаргах,
  5. Төслийн ашиглалтын үеийн орлогыг нарийвчлан тооцох,
  6. Тус усан цахилгаан станцад ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэх.