УОК-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Улсын онцгой комиссын гишүүд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож, хэлэлцэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Ингэхдээ зарим хязгаарлалтыг цуцалсан.

Тухайлбал 2020 оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд, 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрүүдийг гаргасан үндэслэл болон Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.