БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчлал хийнэ. Айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар ярилцах юм. Улмаар талууд томоохон төслүүдийн явцыг урагшлуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалыг манай улс халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан мэдээлж буй.