Алтанбулагийн боомтоор 96 иргэнийг нэвтрүүллээ

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгуулжээ.

Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн байна. Иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудал, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тусгаарлажээ.