Цахилгааны хязгаарлалт дөрвөн дүүрэгт үргэлжилнэ

Есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -аас танилцууллаа. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсэж байна. 

 Засварын хуваарийг www.tog.mn вэбсайтаар сарын турш, www.facebook.com/ubedn  хаягаар өдөр тутам үзэх боломжтой.