Ургац хураалтад 2400 оюутан ажиллана

Энэ намар цаг агаар долоогоос арав хоног налайчихвал ургац, хадланг хурааж авахад бэлэн гэж үзжээ. Ургац хураалт есдүгээр сарын дунд үеэс эхлэн  20-25 хоног үргэлжилнэ хэмээн тооцсон байна. Хэрэв цаг уурын таамаглаагүй хүчин зүйл, асуудлууд тулгарвал тухайн үед нь шийдвэр гаргаж, арга хэмжээ авч ажиллах талаар албаныхан дуулгалаа. Түүнчлэн бүх их сургууль, яамдад хүсэлт гаргасны дагуу Хөдөө Аж Ахуйн их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 болон бусад сургуулиас оюутан ажиллуулахаар болжэээ. Тариаланчид аймгуудын хөдөө аж ахуйн газраар дамжуулж оюутан сурагчид болон ажиллах хүч авах боломжтой юм байна.