Барилга барих хүсэлтээ цахимаар илгээх боломжтой eService сайт ашиглалтад орлоо

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас "Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх" талаар мэдээлэл өглөө.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох eservice.ulaanbaatar.mn сайтыг хэрэглээнд нэвтэрүүлээд байгаа аж. 

Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээнээс дараах таван төрлийн үйлчилгээг  eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой боллоо. Үүнд: 

Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх 

Барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх

Архивын лавлагаа авах

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээор үйлчлэх 

Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх 

Мөн дээрх нэгдсэн порталаас үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээ мэдээлэл авах, үйлчилгээний төлбөр төлөх, шийдвэрлэлтийн үйл явцад хяналт тавих боломжтой.

Хот байгуулалт хөгжлийн газар цаашид барилга барих хүсэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэв.

Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний нэгдсэн портал систем нийслэлийн хэмжээнд нэвтэрлээ гэж Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээллээ.