1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэллээ

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Тодруулбал, эхний ээлжид хувьцааны данс болон арилжааны банкны дансаа баталгаажуулсан 839 мянган иргэнд ногдол ашгийг нь олгож байгаа юм. Ногдол ашгийг нийт 2.5 сая иргэнд олгох юм. Дансны мэдээллээ баталгаажуулаагүй иргэд 158989 дугаарт мессеж дугаарт регистрийн дугаараа явуулж мэдээллээ харах боломжтой. Эндээс хувьцааны мэдээлэл болон үнэт цаасны компанийн данс болоод холбоо барих мэдээлэл ирнэ. Иргэд дансаа баталгаажуулсан эсэхээ мессеж дугаар болон  үнэт цаасны компани дээрээ очиж мэдэх боломжтой. 

"Эрдэнэс-Тавантолгой"  компаниас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179.8 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлснээ мэдээлсэн.