Сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-наас эхлэн явуулахаар урьдчилан төлөвлөсөн

Автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор өнгөрсөн оноос сургуулийн автобусыг явуулж эхэлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд 33 чиглэлд 40 автобус сурагчдад үйлчилж байв. 

Харин энэ жил сургуулийн автобус хэзээнээс эхлэн, хэдэн чиглэлд явахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тодруулахад "Хичээлийн шинэ жил эхэлснээр нийслэлийн Боловсролын газраас сурагчдын сургуульдаа ирэх чиглэл болон аль чиглэлээс хэдэн хүүхэд ирж байгаа тухай тоог нарийвчлан гаргаж манайд ирүүлнэ. Үүнд үндэслэн сургуулийн автобус явуулах чиглэл, тоог тогтооно.

Есдүгээр сарын 15-наас сургуулийн автобусыг явуулна гэж урьдчилан товлож, бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ.