Найрамдал зуслангийн зуны сүүлчийн ээлжийн хаалт боллоо

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2020 оны  зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр сүүлчийн ээлж буюу 4-р ээлжийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус ээлжийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа, Гэр бүл, Хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Найрамдлын элч дуучин Ч.Уранхолбоо нар зочноор оролцож хүүхэд багачуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн юм.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь амрагч хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, оролцоог нь хангахад нь чиглэсэн  30 гаруй төрлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж Улсын онцгой комиссоос баталсан  “Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг нарийн чанд баримтлан ажиллалаа.  

Энэ дашрамд, Найрамдал цогцолборыг сонгон амарсан хайрт хүүхдүүд болон бидэнд итгэж хүүхдүүдээ  илгээсэн хүндэт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье .Мөн нийт хүүхэд багачууддаа удахгүй болох хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.

Бид – Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ.