Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 24-нд үргэлжилнэ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд энэ сарын 17-ны 10:00 цагт эхэлсэн билээ.

Тав дахь өдрөө үргэлжилж байсан шүүх хуралдааны явцад буюу өнөөдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх  хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, энэ сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.