ДЭМБ:

Дэлхийн нийтийн хамгийн ихээр хүлээж буй Covid-19-ийн эсрэг вакцин гарсан ч панацея /бүх өвчнийг анагаагч эм/ болж, аварч чадахгүй байж магадгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус "Өнөөдрийн байдлаар "шидэт дохиур" гарч ирээгүй байна. Ер нь хэзээ ч гарахгүй байж магадгүй" гэсэн байна.

Тиймээс дэлхийн бүх хүмүүст хандаж зай барих, гараа угаах, амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхыг уриалжээ.

Дэлхий дахинд нэгдүгээр сараас хойш шинэ коронавирусийн халдварын нийт 18.4 сая тохиолдол бүртгэгдэж, 697 мянган хүн нас барж, 11.6 сая хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 6 сая гаруй хүн эмчлүүлж байгаа аж.