Голд машин угааж байсан хоёр хүнийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Ирлээ-Явлаа-Цэвэр” аяныг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явууллаа. 

Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах зөрчил мөн гол дагуу хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ.

Тухайлбал,

усны сан бүхий газарт хог хаягдал хаясан,

эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100,000 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгосон байна.