Сурагч Б.Хонгоржин хичээл зааж олсон орлогоороо нэг удаагийн бээлий авч, ЭМЯ-д хандивлалаа

“Хобби” сургуулийн аравдугаар ангийн сурагч Б.Хонгоржин амралтаараа хичээл зааж олсон орлогоороо эрүүл мэндийн болон хүүхдийн байгууллагуудад тусламж үзүүлжээ.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож, цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл болох 1000 ширхэг нэг удаагийн бээлийг ЭМЯ-нд өнөөдөр хандивлалаа.