2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээвэр болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Дашрамд дурдахад, энэ сарын 17-нд УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх билээ.