УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргалаа

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар: 

КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,

Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг хүртэл СУНГАХ САНАЛ ГАРГАЛАА. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдийг гаргана.   

Шийдвэрийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян танилцуулав. Тэрээр   

-Дэлхий даяар 16.4 сая хүн халдвар авч, 655 мянган хүн нас барсан. Иймд дэлхийн олон оронд онц байдал зарласан. 22 улсад хөл хорио тогтоогоод байна. 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаагаад байна. Манай улстай хил залгаа БНХАУ-д хоногт олон мянган тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд шинж тэмдэггүй өвчлөл бүрхэгдсээр байна. 
ОХУ-ын хувьд бидэнтэй хил залгаа мужуудад 4-12 мянган тохиолдлыг бүртгээд байна. Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн  289 тохиолдлыг бүртгэгдсэн. Тэдний 73 хувь нь 0ХУ-аас ирсэн иргэд байна. 222 хүнийг эмчилсэн. Энэ бүхнийг харгалзан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан.