Хойд Солонгос дахь COVID-19-ийн тохиолдол батлагдсангүй

Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн дүрвэгч коронавирусийн тээгч байгаагүй хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Тэрээр гурван жилийн өмнө Өмнөд Солонгос руу зугтаж байжээ. 

Түүний өгүүлснээр, дээрх дүрвэгч коронавирусийн халдвартай, халдвартай хүнтэй хавьтсан гэдгээр ч бүртгэгдээгүй гэнэ. Юн Тхэ Хогийн онцолсноор дүрвэгчийг алга болохоос өмнөхөн түүнтэй ойрын хавьталд байсан хоёр хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.

Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн гэж долдугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм. Халдварын сэжигтэй хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн бөгөөд Кэсон хотод байрлаж байжээ. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь тодорхойгүй гарсан байна.