Гадаадад гацсан иргэд ОХУ-р дамжин буцах боломжгүй

ОХУ-ын Засгийн газрын Их Британи, Турк, Танзани улсуудтай агаарын хилээ нээж байгаа билээ. Гэвч энэхүү нислэгүүдэд гуравдагч орны иргэд хамрагдах боломжгүй. Харин зөвхөн тус улсуудын иргэд хамрагдах боломжтой юм.

Иймд эх орондоо буцах хүсэлтэй иргэд ОХУ-р дамжин буцах боломжгүй гэдгийг Улан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.