Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ

2020 оны долдугаар сарын 22-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ

Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. /Тандалтын сорьцыг ГССҮТ, УНТЭ, СБД-ын Нэгдсэн эмнэлэг болон Тэгш-мед өрхийн эрүүл мэндийн төвөөс авжээ/

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ

Ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

34 настай эмэгтэй 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ

Коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тухайн иргэн нь 34 настай эмэгтэй, ХӨСҮТ-д 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ. 

Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна" гэв. 

ХӨСҮТ-д одоогоор 107 хүн эмчилгээ, тандалтад байгаа бөгөөд дараа дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаагаа илэрхийллээ.