Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг томилжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбатыг томилжээ. 

Энэ дагуу Г.Эрдэнэбат үүрэгт ажлаа хүлээн авсан байна. 

Г.Эрдэнэбат нь соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Ийнхүү Г.Эрдэнэбатыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсноор тус яамны удирдлага бүрдсэн байна. 

Засгийн газрын шийдвэрээр Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх долоон газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар баталсан бөгөөд Соёлын сайдаар С.Чулуун, дэд сайдаар М.Батбаяр нар томилогдсон билээ.