Засгийн газрын хуралдаанаар 13 дэд сайдыг томиллоо

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хэлэлцэх асуудал нь нийтэд ил болоогүй байсан ч дэд сайд нарыг томилжээ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа /Нийслэлийн Засаг даргын орлогч/
  2. Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр /Улираасан/
  5. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар С.Баатаржав /ЦЕГ-ын дарга, бригадын генерал/
  6. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр /Улираасан/
  7. Сангийн дэд сайдаар С.Мөнгөнчимэг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/
  9. Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
  10. Батлан хамгаалахын дэд сайдаар Б.Баярмагнай /СБД-ийн Засаг дарга асан/
  11. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан/
  12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар С.Зульпхар /Удирдлагын академийн захирал/
  13. Соёлын дэд сайдаар М.Батбаярыг /Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал/ томилохоор болжээ.

Монгол Улсын шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар долдугаар сарын 10-нд анхдугаар хуралдаанаа хийж, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилсон юм. Ингэснээр 14 дэд сайдтай болж байна.

Засгийн газар 14 яам, 17 сайдтайгаар бүрдсэн билээ.