Монгол улсын заан М.Өсөхбаяр хоёрын даваанд өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж хоёрын даваа эхэлсэн.

Тэгвэл Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр хоёрын даваанд өвдөг шороодлоо. Түүнийг Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Ц.Гантөмөр даваад тугаа тойрлоо.