Монгол Улсад онош батлагдсан 227 тохиолдол байгаагаас 200 тохиолдол нь эдгэрсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 10-нд нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан 13 хүн, долоон сарын 10-нд Истанбулын онгоцоор ирсэн ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 188 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул, Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 169 хүн, Бага баянд тусгаарлагдсан 100 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 5 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14жолооч, Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээг давтан хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Эдгэрч гарсан иргэдийн тухайд, 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй, 15-16 хоног эмчлэгдэн гарчээ.

Монгол Улсад онош батлагдсан 227 тохиолдол байгаагаас 200 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  27 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 24 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.