Токарийн шинэ машин зардал хэмнэнэ

Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт  труба зорох, өрмийн туйван сэргээн засварлах, резуа татах зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн токарийн 1А983 маркийн машин шинээр ирлээ. Өмнөх машин 1997 онд суурилагдсан бөгөөд  ашиглалтын хугацаа дуусаж, ийнхүү “халаагаа өгчээ”. Уг машин хуучирснаас цөөхөн цаг ажиллахад хөдөлгүүр нь халж, хөргөсний дараа дахин ажиллуулах зэргээр хугацаа алдаж, ажлын бүтээмж муудсанаас нөөц туйван бэлтгэх боломж хомсоджээ. Шинэ токарийн  машин ашигласнаар  өрмийн машины туйванг богино хугацаанд  сэргээн засварлах боломж бүрдсэн. Ингэснээр   гадаадаас туйван худалдан авах зардал хэмнэх юм. Токарийн  машин суурилуулах ажлыг Засвар угсралтын цех, Барилга засварын цех, цахилгааны холболтуудыг Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийнхэн хийж байна.