Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай,  бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах юм.