МАН-аас 16 эмэгтэй нэр дэвших эрх авчээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, Бага хуралдаа танилцуулаад буй. Бага хурлын гишүүд дэмжвэл 76 хүнийг батламжилна.

Тэгвэл нэр дэвшигчдийн дунд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас 16 эмэгтэй нэр дэвшигч тодорхой болжээ. 

1.Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл-Хан-Уул дүүрэг

2. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа- Ховд аймаг 

3. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-Баянзүрх дүүрэг

4. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг- Дундговь аймаг

5. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг- Чингэлтэй дүүрэг

6. Гадаад харилцааны сайд асан Т.Ганди- Сүхбаатар аймаг

7. Сангийн дэд сайд Х.Булгантуяа-Баянзүрх дүүрэг

8. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг-Баянхонгор аймаг

9. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан-Завхан аймаг

10. Сөүл группийн захирал Д.Өнөрболор-Сэлэнгэ аймаг

11. МАН-ын гишүүн П.Анужин-Сонгинохайрхан дүүрэг

12. Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг-Сүхбаатар дүүрэг

13. Нэвтрүүлэг Б.Жаргалмаа-Сонгинохайрхан дүүрэг

14. МАН-ын гишүүн А.Ундрам-Сэлэнгэ аймаг

15. МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл-Орхон аймаг

16. Найрамдлын захирал асан Д.Гантөгс-Төв аймагт нэр дэвшихээр тодорхой болжээ.