УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элслээ

УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элслээ. Тэрээр өнөөдөр тус намд элсэж, гишүүний батлахаа авсан юм. Тэрээр “АН-ын ес дэх гишүүн болж нэгдсэндээ баяртай байна. Өнгөрсөн жилийн хугацаанд ганцаараа өөрийнхөө санал санаачилгыг хүмүүст хүргэх гэж их хичээсэн. Өнөөдөр олуулаа болж байгаад баяртай байна” гэлээ.