Н.Номтойбаяр ерөнхий прокурор Б.Жаргалсайханы эсрэг АТГ-т гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсонтой холбоотойгоор  сүүлийн өдрүүдэд Нийслэлийн прокурор, АТГ хоёрт дуудагдах боллоо. Намайг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд саад хийж нөлөөлөх гэж оролдсон гэж үзсэн. Үүнийгээ намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналдаа нэг үндэслэл болгон оруулсан. Мөн энэ асуудлаар өмгөөлөгч Батхуяг гэдэг хүн Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан юм билээ. Уг гомдлыг нь нягтлаад "Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрхээ эдэлсэн байна" гэж тогтоол гарсан юм байна. Би тэр тогтоолыг нь олж авсан. Үүгээр ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худлаа мэдээлэл өгсөн нь нотлогдож байна. Тиймээс би ерөнхий прокурор Б.Жаргалсайханы эсрэг АТГ-т гомдол гаргалаа" гэсэн юм.