АНУ-д байгаа монгол иргэн коронавирусийн халдвар авсан гэж утсаар зөвлөгөө авчээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд COVID-19 халдвараар 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Манай улсын хувьд 987 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 72 хүн ажигллалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн.

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 314 дуудлага ирсэн. Гадаадын хоёр улсаас 9 дуудлага ирсний дотор АНУ-аас холбогдсон нэг иргэн маань коронавирусийн шинжилгээ эерэг буюу халдвар авсан учраас эмчилгээний талаар зөвлөмж авлаа. Бусад хүмүүс урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар лавласан мэдээлэл авсан.

Мөн тусгай дугаарт хэрэглэсэн амны хаалтыг гадуур хаяж байгаа талаар гомдол ирсэн. Амны хаалтаа зориулалтын боож нугалаад, тагтай хогийн саванд хаяхыг зөвлөж байна" гэв.