УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ажлын тайлан /2016-2020/

УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяагийн 2016-2020 онд буюу бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлан өргөн барьсан хуулийн төслүүд, ажлын хэсгийг ахлан ажилласан хуулийн төслүүдийн 70 орчим хувь нь нийгмийн бодлогын салбарт хамаарч байна. Ингээд хууль тогтоох, шийдвэр гаргах бодлогын түвшинд НИЙГЭМ, БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД-ийн салбарт УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа ямар үүрэг оролцоотой ажилласныг тоймлон хүргэе.

Нийгмийн хөгжлийн асуудлыг бусад салбарын бодлогуудтай эн зэрэгцэн авч үзэх нь улс орны хөгжлийг хурдасгагч хүч юм. Учир нь боловсролтой, эрүүл Монгол иргэн нийгмийн баялаг билээ.

УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа нь хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарч ажиллан анхан шатны нэгж байгууллагуудын чанарыг сайжруулах, үйлчилгээг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд шийдвэр гаргах бодлогын түвшний шинэчлэлд тэргүүлэх үүрэгтэй оролцсоныг түүний хийж хэрэгжүүлсэн дээрх ажлууд гэрчилнэ.

Мөн хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, халамжийн асуудлыг чухалчлан өөрийн дуу хоолойг илэрхийлж ирсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахад онцгой үүрэгтэй ажиллажээ.

Тэрээр нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт баримтлах төрийн бодлогод нийгмийн тэгш бус байдлыг багасгах, нийгмийн халамжийг тэнцүү хүртээх “ХҮН” төвтэй бодлогыг эрхэмлэн эгэл жирийн иргэдийн хүсэл сонирхол, санал санаачилгыг өөрийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан ажилласны үр дүнг онцлон хүргэлээ.