УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бүрэн эрхийнхээ хугацаанд 11 хууль санаачилжээ

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 22-р тойргоос Өмнөговьчуудын дийлэнхи олонхийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Намсрайн Амарзаяагийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох, шийдвэр гаргах бодлогын түвшинд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг цувралаар тоймлон танилцуулж байна.

Түүний хувьд говь нутгийн иргэдийн итгэлийг даан төр түшилцэхээр сонгогдохдоо “Нийтийн ашиг сонирхлын төлөө засаглалын хэт төвлөрөл, эрх мэдлийн хуваарлилтыг тэнцвэржүүлж, харилцан хяналттай байх үзэл санааг хуулийн орчинд тусгахын төлөө чармайн ажиллахыг” улс төрчийн зарчмаа болгосон билээ. Энэ үзэл баримтлалдаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн тууштай байж шийдвэр гаргах бодлогын түвшинд бодит ямар өөрчлөлтийг тусгуулж чадсан эсэхийг эргэн санаж, дүгнэцгээе.