У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон танхимын гишүүд мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар ээлжит хурлаа хийлээ. Коронавируст халдварын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох тогтоол гаргалаа. Төсвийн зохицуулалт хийх болон эдийн засгийг сэргээх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх гэсэн хоёр тогтоол гаргалаа.  Ингээд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно” гэсэн юм.