Танхимын сургалтыг нээх асуудлыг энэ долоо хоногт УОК-оор эцэслэн хэлэлцэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 10.00 цагаас хуралдлаа. УОК-ын шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Нэгдүгээрт, улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь хугацаа энэ сарын 30-нд дуусч байгаатай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхайн штабын зүгээс тавдугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргасан юм. Улмаар, улс орон даяар тогтоосон хөл хорионы хугацааг тавдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа. Үүнтэй холбоотойгоор нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Монгол Улсын иргэдийг Алтанбулаг, БуянтУхаа, Замын-Үүд гэсэн гурван боомтоор авах шийдвэр сунгагдаж байна.

Хоёрдугаарт, танхимын сургалтын үйл ажиллагааг нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ долоо хоногт болох УОК-ын хурлаар эцэслэн шийдэхээр боллоо.

Гуравдугаарт, Монгол Улсын иргэдийг гадаадаас татан авах ажлыг хийнэ. Ойрын хугацаанд 3 нислэг үйлдэнэ.

ОХУ-аас иргэдээ ээлж дараатай татан авчирна.

57 орноос Монгол иргэд эх орондоо ирье гэж байгаа. Нийтдээ гадаадад 190 мянган иргэн байгаа учраас бид нэгдүгээрт ямар иргэдээ татан авчрах асуудлыг ярилцан шалгуур тавьсан. ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд онгоцны тоо, онгоцны багийн тоо, энд байгаа байрны тоо нэмэгдэхгүй. Энэтхэг рүү нислэг хийх боломжгүй байна. Тэд БНСУ болон Европ руу ирвэл татан авах боломж байгаа” гэв.