208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04-р сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авсан.

ҮАГ-ын орлогч О.Тэнгис: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд бие даагчийг нэр бүртгэх заалт байдаг. Бие даан нэр дэвшихдээ Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөрөө хянуулсан байх заалттай. 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авлаа. Коронавирус гарсантай холбоотой улс, орон нутгийн автозам тусгаарласан байсан. Энэ дагуу онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн бие даагч нар материалаа цахимаар ирүүлсэн. Зам нээгдсэн үед мөрийн хөтөлбөрөө эх хувиар нь авчирна хэмээн мэдээлэв.