Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн. Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.