Найман нам, 1 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4-р сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.  Дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байна. Харин энэ сарын 23-ны байдлаар Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.