«Сингапурын эцэг» Ли Куан Ю гэж хэн бэ?

Монголчууд бид ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөхөж ирээд байна. Монгол улсын ерөнхийлөгч юу хийж чадах, түүнд ямар хариуцлага хүлээлгэх, түүнээс бид чухам юу хүсэнг хүлээх ёстой гээд олон асуудал бидний өмнө хүрч ирлээ.  Энэ хариуцлагатай чухал үйл хэргийн өмнө Монсудар хэвлэлийн газраас уншигчиддаа зориулан эх орон, ард түмэндээ дурсагдан хайрлагдсан нэгэн хүний намтар, үйл хэргийн тухай шинэ номыг эрхлэн гаргасан байна.

Ли Куан Ю хэмээх хүн бол ядуу буурай Сингапур улсыг дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, баян чинээлэг улс болгон хөгжүүлж чадсан билээ. Ийм амжилтанд хүргэж чадсан Ли Куан Ю гэж хэн байв?

Тэр гэр орноо янзалж байгаа юм шиг л улс орноо цэгцэлсэн. Тэр хэлсэн ярьсандаа итгэлтэй байсан учраас зоригтой бас хэнтэй ч хэзээ ч нүүр тулж уулзахад бэлэн байв.

Тэр  улс орноо босгож ирэхдээ:

Гуйлга гуйхыг үзэн яддаг байсан

-Нийгмийг зах зээлийн урсгалд хаяж өгөөгүй,  нийгэмдээ дэг журам тогтоосон,

-Авъяас чадвартай хүмүүсийг эрж хайх явдлыг эн тэргүүний ажил болгосон ,

-Ард түмнээ ажилч хичээнгүй чадварт сургаж, гадна дотны хэн ч энэ ард түмнийг хараад өөр бүтээлч олон чадварт суралцах боломжтой хүмүүс гэдгийг нь хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж авах болсон

-Тэр ард түмэндээ таалагдах гэж биш үнэнийг, заримдаа бүр хувийн асуудалд нь орсон мэт зүйлийг уриалж байлаа. Жишээ нь: боловсролоо өөд нь татахын тулд өөрөөсөө доош боловсролтой хүнтэй битгий суу гэж уриалж байв

-Улс орны шудрага үйл хэрэгт хор хохирол учруулж буй хэвлэл мэдээлэлтэй тэр дайн зарласан юм.

Харин  тэдгээрийг нь ард түмэн үнэлсэн, ийм ч учраас тэр улс орноо гуравдагч ертөнцөөс хөгжлийн тэргүүлэх ертөнцөд аваачсан  юм.