Үлгэр жишээ найман алдартан

Тэрбумтан, олны танил алдартан, улс төрийн өндөр албан тушаалтнууд дотор өөрийн зэрэг зиндаа, санхүүгийн байдлаараа баярхдаггүй, тун энгийнээр амьдардаг хүмүүс цөөнгүй бий. Тэд алдар нэр, өндөр орлого нь амьдралын гол утга учир биш гэдгийг хэдийнэ ухаарсан байдаг билээ. Та бүхэнд үлгэр жишээ найман хүнийг танилцуулж байна.

Шведийн гүнж Мадлен нохойныхоо ялгадасыг өөрөө цэвэрлэдэг.

Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухикаг нутгийнхан нь Эль Пепе хэмээн дууддаг. Тэрээр ерөнхийлөгчийн цалингийнхаа ихэнхийг сайн үйлсэд хандивладаг байсан бөгөөд дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгчид хэмээн нэрлэгдсээр иржээ. Хосе ерөнхийлөгч байхдаа сард  263 мянган песогийн \17 сая төг\ цалин авдаг ч ердөө 26300 песог\1700 мянган төг\ өөртөө үлдээдэг байжээ.

Тэрээр хөдөө фермд амьдардаг бөгөөд амьдралдаа хамгийн их мөнгө төлж авсан зүйл бол Фолксваген Каефер 1987 машин байжээ. Мухика банкинд данс нээлгэдэггүй бөгөөд төлөх өр ч байхгүй гэнэ.

Лондон хотын захирагч Борис Жонсон үүргэвч үүрэн, унадаг дугуй унасаар ажилдаа очдог гэнэ. Тэрээр Их Британид унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжигчдийн нэг юм.

Исландын Рейкьявик хотын захирагч Йоне Гнарре их сургууль төгсөөгүй нэгэн бөгөөд алиалагч, таксины жолооч хийдэг байсан аж. Тэрээр 2010 онд өөрийн намаа байгуулж, “Хамгийн сайн нам” хэмээн нэрлэжээ. Намын гишүүд нь уран бүтээлч, хөгжимчид, хошин шогийн жүжигчид зэрэг бүтээлч хүмүүс байсан бөгөөд тэдний хэн нь ч улстөрч биш ажээ. Гэвч оршин суугчдын 34.7 хувийн саналаар Йоне Гнаррег хотын захирагчаар сонгосон байна.

Нью-Йорк мужийн экс захирагч Майкл Блумбергийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн 13-т бичигддэгийг олон хүн мэднэ. Гэхдээ тэрээр ажилдаа метрогоор явдаг. Алдарт тэрбумтны ажлын байр бусад ажилчидтай хамт нийтийн танхимд байрлах бөгөөд ширээн дээр нь уламжлалт суурин компьютер, бичиг цаас байгааг харж болно.

Виржины агаарын тээврийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон 10 жилийн дотор өөрийн жижиг хөгжмийн дэлгүүрээ тив дамнасан олон төрлийн бизнес болтол хөгжүүлж чаджээ. Брэндоны гялалзсан, хэв маягт баригддаггүй чанар түүнийг “Хиппи тэрбумтан” хочтой болоход хүргэсэн байна. Тэрээр “AirAsia”-ийн онгоцны үйлчлэгч шиг хувцаслаж Пертээс Куала Лумпурийн чиглэлд нисэж байсан зорчигчдод үйлчилжээ. 

“Google”-ийн ерөнхийлөгч, компьютерийн бизнесийн домог Сергей Брин АНУ-ын хамгийн баян хүмүүсийн нэг. Хэдий тийм ч Сергей хоёр унтлагын өрөөтэй байранд амьдрадаг тун даруухан нэгэн. Мөн тэрээр мерседес биш экологид ээлтэй хос хөдөлгүүрт Toyota Prius унадаг байна.