НӨАТ-ын эхний улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтыг улирлаар олгож эхэллээ. 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжиж эхэлсэн байна.

Нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшууллыг 870,143 иргэнд 35.6 тэрбум төгрөг олгох аж.

Иргэд өмнө нь жилд нэг удаа буцаан олголтыг авдаг байсан бол энэ жилээс жилд 4 удаа буюу улирал бүр олгох шийдвэр гаран хэрэгжиж байгаа юм.