УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Батзориг Монгол УИХ-ын тухай хуулийн зохих заалтын дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууцаар, саналын хуудсаар хураахаар шийдвэрлэж, тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссын дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналын хуудас болон нууц санал хураах журмыг танилцуулсны дараа санал хураалтыг эхлүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар нууц санал хураалтын дүнг танилцуулна.