Ерөнхий сайд амралтын газруудыг өнөөдрөөс цаашид саун, фитнесүүдийг шат дараатай нээх чиглэл өгчээ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгсөн байна.

Ингэснээр "Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.

Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх юм" гэж ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.