Эмэгтэйчүүдийн манлайлал БНСУ-д ямар байна вэ...

Улс төрийн шалгуур үзүүлэлтийг мөнгөөр бус  нэр дэвшигчдийн ур чадвараар үзүүлж эмэгтэй нэр дэвшигчийн татвар босго мөнгө авч ялгаварлдаггүй, хүн бүрт боломжийг нээж тэдний дотоод ардчилал бэхжиж байгаагийн, улс төрийн соёл, ёс зүй төлөвшиж байгааг харуулж буй БНСУ эмэгтэй нэр дэвшигчээ хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дэмжиж байгааг та бүхэндээ хуваалцая. Өнөөдөр дэлхий нийтээр хүйсийн тэнцвэртэй тэгш байдалд үндэслэсэн ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх тэгш боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. 

Нийт 253 тойрогт 21 улс төрийн намаас 1118 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 905 эрэгтэй, 213 эмэгтэй, насны ангиллаар авч үзвэл 48.2 хувь нь 50-60 насных бөгөөд нэр дэвшигчдийн дундаж нас 54 байгаа юм. Жагсаалтаар орох эрэгтэй нэр дэвшигчдийн 108 үүнээс  89 эмэгтэйчүүд тус тус эзэлж байна.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах нь юуны өмнө хөгжил, хүний эрхийн асуудал. 

Квот нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах нэг арга зам 

БНСУ ын хувьд 2000 онд эмэгтэйчүүдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх квот байхаар хуульчилж өгчээ. Сонгуульд оролцож буй улс төрийн намууд тойргоос нэр дэвшүүлэхдээ нийт тойргийн 30/100 аас дээш тооны эмэгтэйг санал болгохыг хичээх хэрэгтэй гэж тусгасан байна. Квотоор зааж өгсөн ч нэр дэвшигчдийн 30% н эмэгтэй байсан ч тэдгээр нэр дэвшигч эмэгтэй бүгд сонгогдох боломжгүй байдаг. Квотыг хэрэгжүүлэх тодорхой арга замыг боловсруулж мөрдөхгүй бол бодитой биелэхэд учир дутагдалтай. Тиймээс БНСУ ын улс төрийн нам нь жагсаалтын эрэмбийг өөр арга замаар хийж ирсэн байна. Тухайлбал До бүро Минжү намын хувьд пропорциональ жагсаалтаар бичигдэх хүмүүсийн нэрсийн дарааллын хамгийн эхэнд эмэгтэй  нэр дэвшигчдийн нэрсийг жагсаана эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлэн байршуулбал үр дүнтэй хэмээн намын дүрмэндээ тусгасан байна.

Ийнхүү эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд тэр тусмаа улс төр дэхь оролцоог хангахыг дэмжсэн квот нь сонгуулийн тогтолцоотой уялдаж байж л үр дүн гардаг байна. Үүний үр нөлөө нь 41 эмэгтэй парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 13,7% энэ үзүүлэлт нь үе үеийн сонгуулиар нэмэгдсэнг доорх графикаар харж болохоор байна.  

Энэ удаагийн 21 дэхь удаагийн сонгуулиар тойргоос нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 19 байгаа бол зөвхөн тойргоос нэр дэвшиж буй нийт 1116 нэр дэвшигчийн 213 буюу 19,1 хувийг эмэгтэй нэр дэвшигчид байна.

2 том улс төрийн нам 30% квотыг тогтоосон хувьдаа хүрч чадахгүй  До бүро минжү эрх баригч намын хувьд 12,7%, сөрөг хүчин болох Мирэ тунхаб намын хувьд 11,0% байна.

ШИНЭ ҮЕИЙНХЭНДЭЭ ОРОН ЗАЙГАА ТАВЬЖ ӨГСӨН ЭМЭГТЭЙ САЙД НАР

Одоогийн парламентийн гишүүн, эрх баригч Минжү намаас 5 удаа сонгогдож байсан Хууль зүйн сайд Чү Ми Э, 4 удаа сонгогдсон Пак Ён Сон, 3 удаа сонгогдсон Зам тээвэр ...сайд, Ким Хён Ми, 2 удаа сонгогдсон одоогийн Боловсролын сайд, шадар сайд Юү Ин Хэ дөрөв нь дахин нэр дэвшихгүй болж, үлдсэн 17 гишүүн өөрсдийн тойрогтоо дахин сонгогдохын төлөө өрсөлдөж байна. Энэ нь засгийн газрыг тогтвортой авч явах шинэ залуу эмэгтэйчүүдээ дэмжиж нэрээ татсан дээр сайдуудын тойрогт Хөх ордон буюу ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны ажилтан Ку Мин Жон, ЕТГ ын ажилтан Хун Жон Мин өмгөөлөгч, И Сү Жин шүүхч нарыг дэвшүүллээ. Мөн дашрамд эрх баригч Минжү нам нь  бодлогын хорооны дэд дарга, намын дэргэд дэхь бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал, намын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга, энэ удаагийн Минжү намын төв штабын хамтарсан даргаар эмэгтэй хүнийг тавьж өгч байгаагаар хэрхэн дэмжиж байгааг харж болохоор байна.

ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД 30 хувь

Мүн Жэ Ин ерөнхийлөгч сонгуулийн баримтлан сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, засгийн газрын 30% ийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлэх амлалтаа биелүүлэн улсынхаа хамгийн том салбар болох Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яам, Зам тээвэр газар дэд бүтцийн яам, Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан яам, Байгаль орчны яам, Эмэгтэйчүүд гэр бүлийн яам,Боловсролын яам гээд 5 яамаа эмэгтэйчүүдийг томилсон бол сайдын албан тушаалтай тэнцэх Улс орныхоо төлөө гаргасан том гавьяа зүтгэлийн үнэлдэг удирдлагын газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссийн даргаар эмэгтэйчүүдийг томилон 30% д хүрэх амлалтаа биелүүлэн шийдвэр гаргах эмэгтэйчүүдийн түвшинг нэмэгдүүлэн ажиллан жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргасан Солонгос улсын хувьд түүхэндээ анх удаа ийнхүү олон эмэгтэй сайд нараар бүрэлдсэн засгийн газар бүрэлдэн ажиллав. Жендэрийн тэгш байдал хангагдсанаар бодлого,шийдвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй гарч, гүйцэтгэх болон дундаас доод түвшинд эмэгтэйчүүдийн байр суурь 28 хувиар ихссэн байна. Жендэрийн тэгш эрх хангагдах нь эмэгтэйчүүдэд л  эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт юм.

ХАМГИЙН ИХ АНХААРЛЫГ ТАТСАН ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТ ТОЙРОГ

Энэ удаа Сөүл хотын Дунжаг дүүргээс өрсөлдөж буй Дунжаг дүүргээс дөрвөн удаа сөрөг хүчин болох Мирэ Тунхаб намаас сонгогдсон улс төрийн хашир туршлагтай На Гён Вон давамгай ялалт байгуулсаар ирсэн дахин 5 дахь удаагаа өрсөлдөж байна. Түүний өрсөлдөгч нь эрх баригч намаас Сөүлийн их сургуулийг төгссөн шүүхч эмэгтэй И Сү Жин өрсөлдөж байна. До бүро Минжү намын бодлогоор дэмжлэг авч өрсөлдөж буй И Сү Жин шүүхч 4 сарын 9 ны байдлаар урьдчилсан судалгаагаар 2,5 % р түрүүлж явж байна. 

"Эх сурвалж MBC news"

Солонгосчуудын үхэлийн тойрог гэж хэлж болох Сөүл хотын Гуанжин дүүрэг, уг дүүрэг нь 305,882 сонгогчидтой До бүро Минжү намаас сонгуульд анх удаа үзэж буй Хөх ордон буюу ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч байсан залуу эмэгтэй Ку Мин Жон, түүний өрсөлдөгч нь парламентийн гишүүн байсан 2 удаа Сөүл хотын даргаар ажиллаж байсан мэргэжлийн улс төрч У Сэ Хүн тэй өрсөлдөж байна. Тус тойргийн сонгогчдын дунд явуулсан урьдчилсан судалгаагаар аль нэр дэвшигчийг дэмжиж буйг асуухад Ку Мин Жон 50,9% бол У Сэ Хүн 40,9% буюу эмэгтэй нэр дэвшигч 10,8% аар гарах магадлал өндөр байна.

"Эх сурвалж MBC news"

ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ХЭРХЭН ШИЙДДЭГ ВЭ

БНСУ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг Сонгуулийн тухай хуулиар дамжуулан эмэгтэй нэр дэвшигчид тусгай санхүүжилт олгох хуулиар дамжуулан хийсэн гэж хэлж болно. Эмэгтэй нэр дэвшигчидэд сонгуулийн сурталчилгаа явуулахад хамгийн их хүндрэл учруулдаг зүйлс бол яах араггүй санхүүгийн хүндрэл байдаг. 2002 онд эмэгтэй нэр дэвшигч санхүүжилт олгох “Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийн 26 р зүйлд нэмэлтээр оруулж өгсөн” нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш одоо хүртэл хэрэгжиж явж байна. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 253 тойргийн 30 дээш хувийг эмэгтэйчүүдийг дэвшүүлж буй улс төрийн намд суудлын тоогоор бодож санхүүжилт олгодог. Хэрвээ хуульд заасан 30% квоттоо хүрч чадаагүй улс төрийн намд 50 хувийг, 5~15 % д хүрч чадсан бол нийт үнийн дүнгийн 30 хувийг олгодог. Энэ жилийн сонгуулийн хувьд төрөөс 440 тэр бум вонийг эмэгтэй нэр дэвшигдийг дэмжиж 12 улс төрийн намуудад олгосон бол хамгийн их санхүүгийн дэмжлэг авсан нам болох парламентад суудалгүй Үндэсний хувьсгалийн нам нь нийт 253 тойргийн 77 тойрогт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэн түүхэндээ анх удаа 30% квотонд хүрсэн нам болон тэмдэглэн үлдэж 882 сая воныг авсан бол эрх баригч До бүро Минжү нам буюу ардчилсан нам  нийт 253 нэр дэвшичгдээс хамгийн их эмэгтэй нэр дэвшигч буюу 32 эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн бол сөрөг хүчин буюу Мирэ тунхаб Ирээдүйн интеграци нам  26, Минсэн нам 4, Жоны нам 16,Үри гунха нам 8 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн байна.

Нийтлэлч: Б.Урангоо