Л.Оюун-Эрдэнэ: Ирээдүйгээ илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү бодлогын баримт бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцууллаа.

УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ, та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэндийг хүргэе. Их эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй монгол цэргүүд Энэтхэгээс Вьетнам, Солонгосоос Балконы хойг хүрсэн Монголын эзэнт бүрнийг 30 жилийн дотор байгуулж байсан түүхтэй. Харин бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мөн 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 нас гэдэг хүнээр бол төлөвших нас. Хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасч, хариуцлага нэхсэн олны харц нэмэгдэх нь зүй ёсны асуудал. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Монголын ардчилал нялх биш болсон байна. Ардчилсан хувьсгал бидэнд эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, хэвлэл мэдээлэл, олон намын тогтолцоо бүхийн парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлсийг авч ирсэн нь түүхэн үнэн юм. 

1991 онд Монгол Улсын ДНБ 790 сая ам.доллар байсан бол өнөөдөр 13.8 тэрбум ам.доллар болж, 17.5 дахин өслөө. Энэ ч бас тоон утгаараа чамлахааргүй амжилт. Хэдий ийм боловч баян, ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус баыйдал гүнзгийрч, далд эдийн засаг цэцэглэж, нийгмийн шударга ёс алдагдаж нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд амьдарч байгаа нь өнгөрсөн 30 жилийн гашуун сургамж юм. Тийм ч учраас ардчилсан хувьсгалын 30 жилийн амжилт ололт, алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж, асуй 30 жилийн хөгжлийг урт хугацаагаар төлөвлөн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган байгуулсан билээ. Ажлын хэсэгт холбогдох яам агентлагийн 329 мэргэжилтэн, 21 аймаг, 330 сумын 618 мянган төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын 181 эрдэмтэн судлаа болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн 384 төлөөлөл нийт 1512 хүн оролцож нэг жилийн хугацаанд ажиллалаа. Энэхүү үзэл баримтлалын төсөлд саналаа өгч хамтран ажилласан нийт ард түмэн, улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад ажлын хэсгийнхээ нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Ирээдүйгээ илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай нь ойлгомжтой. 

Өнгөрсөн 30 жилийн түүхэнд зохистой дүн шинжилгээ хийхийн тулд Монгол Улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийг бодлогыг таван үе шатанд хуваан авч үзсэн болно. Монгол Улс ижил гараанаас гарсан улс орнуудаас хөгжлийнхөө суурь үзүүүлэлтүүдээр хоцорч явна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102-т, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180 дугаарт, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч түүхийн эд, хүнсний экспортоор дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна. Монгол хүүхэд оюуны чадавхиар дэлхийд долдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Гэвч оюуны чадвараа хэрэглэх ур чадвараар 49 дүгээр байрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт орж байна. Их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвараар бид 1000-д ч эрэмбэлэгдэж чадахгүй байна. МУИС гэхэд өнөөдрийн баядлаар 3018-д жагсаж байна Монголчууд бид гуравхан саяулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр 189 орноос 92 дугаарт, боловсролын үзүүлэлтээр 103 дугаарт, дундаж наслалтын үзүүлэлтээр 107 дугаарт, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэж төсөөтэй 60 оронтой харьцуулахад Грек, Аргентин, Хорват, Венесуэлийн өмнө 57 дугаарт жагсаж байна. Үндсэн шалтгаан нь далайд гарцгүй, дэд бүтэц хөгжөөгүй, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий тогтовортой бус эдийн засгийн хөгжилтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн сонгууль дагасан дөрвөн жилийн цикльтэй, төрийн албан хаагчид нь улс төрөөс шалтгаалан тогтвортой ажиллах ажиллах боломжгүй, гаднын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй, хүлээсэн үүрэгтээ эзэн болдоггүй, хариуцлага хүлээх чадвар сул зэрэг засаглалын гажуудал хөгжилд томоохон чөдөр тушаа болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Хаана хүрэхээ харж чадахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй. Салбар дамнасан томоохон сорилтуудыг богино хугацаанд нэг Засгийн газар шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс улс орнууд хөгжлийн бодлогоо урт хугацаанд өөрийн онцлогтоо тулгуурлан төлөвлөж байна. Тухайлбал, ОХУ 2036, Энэтхэгэ 2030, Ирланд 2040, БНХАУ 2050, Сингапур 2030, Казахстан 2050, Израйль 2050, Норвеги 2060, Япон 2114 он хүртэл хөгжлийн бодлогоо төлөвлөсөн байна. Харин бид...