Японы засгийн газар тахлын гамшигт нэрвэгдсэн айл өрх тус бүрт 200,000 иен тараана

Япон улсын засгийн газар коронавирусийн тахлын улмаас аж амьдрал нь доройтсон айл өрхүүдэд тус бүр 200,000 иений ($1,850) тусламж үзүүлэхээр болсныг албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Нэг удаагийн тусламжийг авах шаардлага хангасан 10 сая орчим өрх Япон улсад байгаа гэнэ. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах ажлыг Абэ Шинзогийн засгийн газар дараа долоо хоногт хэрэгжүүлэхээр болжээ.