Нийслэл рүү орж, гарсан нийт 42,357 иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

COVID-19 халдвар болон шахмал түлшний асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр "Өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн найман товчоогоор нийт 14,012 тээврийн хэрэгсэл орж, гарч 42,357 иргэн хяналт тандалтад хамрагдсанаас сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй " хэмээн НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэллээ.

Мөн тэрбээр "Нийт 14 галт тэргээр 3,889 зорчигч, 18 нислэгээр 1011, АТҮТ-ийн 420 автобусаар 5,493 зорчигч хяналт тандалтад хамрагдсанаас сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчнөөр нийт 1,571 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 333 хүүхэд байна.

2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс гуравдугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд COVID-19 халдвар гарсан бүс нутагт зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийжээ.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар халдварын сэжигтэй 269 тохиолдол байсан бөгөөд 268 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2,083 хүн байгаа юм" гэлээ.