АНУ-д коронавирусийн батлагдсан тохиолдол Хятадаас давлаа

Жонс Хопкинсын их сургуулийн гаргасан мэдээллээр шинэ цар тахлын дэгдэлтээо одоо АНУ тэргүүлж эхэллээ. Тус улсад 82,400 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусийн анхдагч голомт болоод байсан Хятадын тооноос давсан үзүүлэлт боллоо. Дэлхий даяар батлагдсан тохиолдлын тоо хагас сая боллоо.

Хятадын өвчлөл Хубэй мужид голомтлон тархаж байсан бол АНУ-ын хувьд зүүн хэсэгт тэр тусмаа Нью-Йорк мужид төвлөрөх байдалтай байна. Өнгөрсөн шөнийн байдлаар тус хотод вируст халдварын  32,700 тохиолдол бүртгэгдэж 385 хүн нас барлаа. Нэг шөнийн дотор батлагдсан тохиолдол 6000-аар нэмэгдэж 100 илүү хүн амиа алджээ.

Цагаан ордны зүгээс халдварын тохиолдол огцом нэмэгдсэнийг орон даяар шинжилгээ тандалт эрчимтэй хийгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Дэд ерөнхийлөгч Майк Пенс коронавирусын шинжилгээг одоо 50 мужид авах боломжтой бөгөөд улсын хэмжээнд 552 000 гаруй шинжилгээ хийнэ гэлээ. 

Хятадад 81.700 гаруй, Италид 80.500 тохиолдол бүртгэгдээд байгаа. Дэлхий даяар 120,000 гаруй хүн вирусийн халдвараас эдгэрсэн бол 23000 гаруй хүн амиа алджээ.

Итали улсад нас баралт хамгийн өндөр 8,200 гаруй хүн амиа алдаад байна.